Эш үзүүллэгийн номуудын түүхэн нөхцөл байдал
Эш үзүүллэгийн номуудын түүхэн нөхцөл байдал
Библи бидний төлөө боловч бидэнд зориулагдан
бичигдээгүй. /Тэглээ гээд бидэнд хамаагүй гэсэн үг биш/ Энэ нь библийг илүү
сайн ойлгоход туслах болно.
Библи нь
-
Бодит газар нутаг
-
Бодит цаг хугацаа
-
Бодит хүмүүс дээр тулгуурлан
бичигдсэн. Тийм учираас бид энэ бодит газар нутаг, цаг хугацаа, хүмүүсийн тухай мэдэх хэрэгтэй.
Бүр нарийвчлан авч үзвэл:
·
Улс төр, эдийн засгын хувьд ямар
байсан юм?
·
Шашин шүтлэгийн хувьд ямар байсан
юм?
·
Сэтгэлзүйн зүйн хувьд ямар байсан
юм?
·
Хөрш улсууд нь ямар байсан юм?
·
Дайн тулаан байсан юмуу? Үгүй
юмуу?
·
Түүхэн үйл явдлууд юу байсан бэ?
Гэх мэтчилэн ажиглалтуудыг хийн номуудыг судална.
Тэгэхээр эш үзүүлэгчидийн номын түүхэн нөцөл байдал нь
Он тооллын хувьд: ойролцоогоор МЭӨ 840 - 430 он хүртэлх цаг
хугацааг хамарч байдаг. Эш үзүүллэгийн номууд 1 ба 2 Хаад номтой салшгүй
холбоотой.
Израилийн хувьд хаанчлал нь 460 аад
жилийг хамардаг.
Нэгдсэн хаант улс МЭӨ 1050-930 он
Хуваагдсан хаант улс : Хойд Израиль
- МЭӨ 930-722 он /19 хаан/
Өмнөд
Иуда - МЭӨ 930-586 он /20 хаан/
Хуваагдсан хаант улс
Израиль /Хойд хаант улс/ 209 жил
|
Иуда /Өмнөд хаант улс / 345 жил
|
10 овог аймаг
|
2 овог аймаг /Иуда, Бениамин/
|
Нийслэл нь: Самари
|
Нийслэл нь: Иерусалим
|
19 хаан
|
20 хаан/нэг нь хатан байсан/
|
Бүх хаад бузрыг үйлдэн Иеробоамын замаар
замнасан /хиймэл шүтээн шүтдэг байв/
|
Зарим хаад нь Давидын замаар замнаж, зарим нь
бузрыг үйлдэн Бурханыг дагаагүй.
|
Маш олон ургийн хаадтай байв.
|
Бүх хаад нь Давидын удмын хаад байв.
|
Бетел дэхь буруу сүмд мөргөл өргөдөг.
|
Иерусалим дахь жинхэнэ сүмд мөргөл өргөдөг.
|
МЭӨ 722 онд Ассирид эзлэгдэж, цөллөгт явсан
|
МЭӨ 586 онд Вавилонд эзлэгдэж, цөллөгт явсан
|
Эш үзүүлэгчдийн үгээ дамжуулж байсан цаг үе ба улсууд:
Хаант улс
|
Цөллөгийн жилүүд
|
Цөллөгийн дараах
|
|
Иуда руу:
Иоел 835
Исаиа 740
Мика 735
Зефаниа 630
Иеремиа 627
Хабаккук
Иеремиагийн гашуудал
|
Бусад улс
руу:
Израиль:
Амос
Хосеа
Ассири:
Иона
Нахум
Едом:
Обадиа
|
Даниал
Езекиел
|
Хаггай
Зехариа
Малахи
|
Хөрш зэргэлдээ хүчирхэг улсууд:
-
Египет тэдний хувьд үргэлж асуудал байсан. Израильчууд Егидтэд 400 жилийн турш
боол байж, Египтээс Эүэн Бурхан гаргах үзд үргэлж Египет рүү эргэж буцдаг
байлаа. Дараа Соломон Фараоны охинтой гэрлэсэн. Түүнээс хойш хаанчлалын завхрал
эхэлдэг. Хаант улсын задралын үед тэд өөрсдийн бузар муу үйлсээс болж Вавилоны
цөллөгт явах нь дээр гэж үзсэн Эзэний зүрх сэтгэлийг эсэргүүцэн Егидтэд
найдсаар байсан. /Иса30-31,Иер46/
Үүний дараа Персийн эүэнт гүрэн
мандах үед /Езк29:15/ “дорд хаанчлал” болж, ирээдүйд олон зууны турш
үндэстнийхээ тусгаар тогтнолыг алдахад хүрчээ.
-
Ассири МЭӨ
1350 оноос Ассири нь Ойрх Дорнодод тэргүүлэгч улс болон үүнээс хойш удам
залгасан хүчирхэг хаад гарч ирэн
Ассирийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулжээ. Ассиричууд бичиг үсэг сайтай түүхэн
үйл явдлуудыг ихээр тэмдэглэж үлдээдэг байжээ.
Ассири ба Изриаль
МЭӨ 9-р зуунд ассиричууд баруун өмнөдөд нөлөөгөө бэхжүүлэх үеэрээ
Израильтай холбоо тогтоожээ. Шалманессер МЭӨ 853 онд нухчин дарсан хаадынхаа
дунд Израилийн хаан Ахабын нэрийг дурдсан байдаг бөгөөд Иехүг 841 онд алба
гувчуур өгдөг байсан гэж тэмдэглэн үлдээжээ.
796 оны үед Самарийн Иоаш хаан 5-р Адад-нирарид татвар төлж байв. Тавин
жилийн дараа 3-р Тиглат-пилесер Менахемээс төлөөс аьч (2 хаад 15:19-20)
Изриальд Ассири дарамт шахалтыг дахин сэргээжээ. Дамаск болон Самарийн аюулаас
зайлсхийн тулд Иудагийн хаан Ахаз Тиглат-пилесерээс тусламж хүсэж улмаар түүнд дагаар орсон байна. Үүний
үр дүнд МЭӨ 732 онд ассиричууд Дамаскийг эзэлж, Хошеаг Пекагийн оронд Изриалийн
хаанаар томилж, умардын олон хотыг эзлэн авчээ. /2 ха 16/ Хошеа хожим тэдний
эсрэг боссон учраас (2Ха17:4) гурван жилийн дараа (722/1) Тиглат-пилесерийн хүү
5-р Шалманесер Самарийг довтолж, эзлэн авчээ. /иса 20:1/ “27290 хүнийг морин
тэрэгнүүдийнх нь хамт ... түүнчлэн тэдний итгэдэг бурхдыг ч бас” олзоллоо
хэмээн тэмдэглэсэн байдаг.
Ассири ба Иуда
Ахазын хүү Хезекиа Ассирид дагаар орох гэсэн эцгийнхээ бодлогыг
эсэргүүцсэнээр болж Ассирийн цэрэг түүнийг эрхшээлдээ оруулахаар довтолжээ. Хэдийгээр
Сеннахериб Иудаг дийлсэн боловч /МЭӨ701онд/ Иерусалимыг эзэлж , Хезекиаг олзолж
чадаагүй юм. Энэ тухай ассиричуудын тэмдэглэл болон библийн түүхүүдээс харж
болно. Хезекиа хаан ширээндээ хэвээр үлдсэн боловч алба гувчуур төлж байлаа.
Түүний хүү Манассе ч мөн ийнхүү төлдөг байжээ.
МЭӨ 635 оноос хойш өрнөдөд Ассирийн хяналт сулрах үеэр Иосиа Иудагийн
хилийг дахин тэлсэн бололтой.
МЭӨ 612 онд Ассирийн нийслэл Ниневе Медечүүд болон Вавилончуудад эзлэгджээ.
-
Вавилон
хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй ч эртний хотуудын нэг. МЭӨ 10-р зуунд
Ассрийн хамжлагат хот болж, МЭӨ 626 онд Набополассар тусгаар тогносон
Шинэ-Вавилон буюу Халдейн эзэнт улсыг байгуулав. МЭӨ 616 онд Вавилончууд Дундад Евфратын нутаг руу аян дайн хийсэн нь
МЭӨ 612 онд Ассрийн эзэнт улсын суйрлээр төгсчээ. Ассирийг унасаны дараа Вавилончууд Персийн
булангаас Египетийн хил хүртэлх газар нутгийг бүхэлд нь захирч байлаа.
Иуда ба Вавилон МЭӨ 605
онд Небухаднезер Египептийн фараон Неког Кархемишт ялсан бөгөөд үүний
дараа Иуда улс Вавилонд дагаар орсон боловч хэдэн жилийн дараа Иехоиаким хаан
бослого гаргаж Вавилоны арми Иуда руу довтолж Иехоиахиныг ард олных нь сор
болсон хүмүүсийн хамт /МЭӨ 597 оны 3 сарын 15/ Вавилон уруу цөлжээ. Өөрийнх
томилсон Зедекиа хаан эсэргүүцэл гаргасан тул Небухаднезер 10 –н жилийн дараа /МЭӨ
586 онд/Иуда руу довтолж Иерусалимыг сүмийнх нь хамт устгаж, оршин суучдийн
ихэнхийг нь вавилонд аваачжээ.
Вавилоны уналт: МЭӨ 539 онд Персийн хаан Корешийн цэрэг Вавилоныг эзэлжээ.
Нэг зуун хүрээгүй оршин тогтоножээ.
-
Меде ба
Перс нь МЭӨ 1000
оны орчим Төв азиас Иран руу шилжин суурьшсан нүүдэлчин ард түмэн юм. Персийн
анхны хаан нь МЭӨ 640 оны үед хаанчилж байсан 1 Кореш юм. Түүний ач хүү 2
Корешийн үед Персүүд библийн түүхэнд гэнэт орж ирсэн нь тэд МЭӨ 539 онд
вавилоныг эзэлж авсантай холбоотой. Персүүд 200 жилийн турш эзэнт гүрнээ
тогтоон барьж чадсан ч МЭӨ 333 онд Александр хаан гарч ирэн хэдхэн жилийн дотор
Грек улс шинэ хүчирхэг гүрэн болж чаджээ.
Түүхэн үйл явдлын он тоолын тойм
МЭӨ 930 онд хаант улс задарсанаар Хойд израиль
өөртөө 10 овогыг нэгтгэн 200-аад жилийн турш олон ургын 19 хаад хаанчилж, бүх
хаад нь бузар муу байсан тул МЭӨ 722 онд
Хойд Израиль Ассирит мөхсөн.
Харин Өмнөд иуда 2 овогыг өөртөө нэгтгэн
340 –өөд жил Давидын удмын 19 хаан нэг хатан Иудаг хаанчилж, Эзэний замыг бүрэн
дагаагүйгээс болж Вавилонд 70 жилийн турш олзонд байсан.
19 хааны 10-н хаан нь бузар муу 10 хаан
нь Давидын замаар замнан зөвийг үйлдсэн. Үүнээс Иосиа хааныг дурьдмаар байна. 9-н
настайдаа хаан болсон тэрээр зөвийг үйлдэн
-
МЭӨ 628 онд шашны 1 дэх шинэчлэл
хийсэн.
-
МЭӨ 622 онд хуулийн ном олон 2
дахь шашны шинэчлэлийг хийсэн.
-
622 онд ДӨБ-ыг хийсэн. Энэ библид
дурдагдсан 3 дахь удаагийн ДӨБ юм. Үүний дараа:
МЭӨ 609 онд Кархемишийн 1-р тулалдаан болж Иосиа хаан үхсэн. /Х.дэд 23:29/ Кархемишийн 1-р тулалдаанд Египетийн Неко хаан Ассирийн эсрэг Меггиддод
тулалдах үед Иосиа хаан Ассиритай хүч хавсрахаар явж, Некогийн төлөвлөгөөнд
саад хийх гэсэн боловч үхлийн шарх авчээ. Иосиа хаан хэдийгээр шашны
шинэчлэлийг хийсэн боловч ард түмний зүрх өөрчлөгдөөгүй бөгөөд Манассе хааны бузар муугаас болж
Эзэний шийтгэл 22 жилийн дараа бүрэн ирсэн юм.
МЭӨ 605 онд Кархемишийн 2-р тулалдаан болж 1 дэх олзлогдол. /Х.дэд 24:1/ Небухаднезарын Иудаг сүйтгэж, олзлох үйл ажиллагаа нь гурван үе шаттайгаар
явагдсан юм.
1.
МЭӨ 605 онд Иехоиаким хаан
олзлогджээ. Сүмийн үнэт эрдэнэс болон хааны албанд зүтгэх хүмүүсийн хамт/
Дани?л болон түүний 3н найз, да 1:1-7/ вавилон луу цөлөгдсөн юм. Х.дэд 24:1-7,
2 шас 36:6-7
2.
МЭӨ 597 онд Иурасалим дахин
эзлэгдэж Иехиоахим хаан, сүмд үлдсэн үнэт эрдэнэс болон 10000 хүсүүс Вавилон
уруу цөллөгт аваачигдав. Тэдний дунд эш үзүүлэгч Езекиел байлаа. Х.дэд 24:14-16
3.
МЭӨ 586 онд вавилончууд
Иерусалимыг сүүлийн удаа эзэлжээ. Энэ удаад тэд хот болоод сүмийг нураалаа.
Зедекиа хаан болон зарим хамгийн ядуу хүмүүсээс бусад хүсүмүүс Вавилон уруу
цөлөгдөв. Х.дэд 25:1-12, Иер 52:29
Үүний дараа МЭӨ 582 онд Вавилончууд Иерусалимын
сүмийг бүр мөсөн нураасан юм.
МЭӨ 539 онд Даниел номноос Иерусалимын хоосрол дуустал 70 жил байгааг
мэдээд залбирал гуйлтаара мацаг барин залбирч,
МЭӨ 538 онд Зеруббабелаар удирдуулан 1 дэх олзноос буцаж ирэгсэд
МЭӨ 536 онд Сүмийн суурийг тавьсан
МЭӨ 520 онд Хаггай, Зехариа нар сүмээ үргэлжлүүлж барихыг уриалсан
МЭӨ 516 онд 1 дариусын үед сүмийг барьж дуусгав
МЭӨ 458 онд Езрагаар удирдуулан 2 дахь олзноос буцаж ирэгсэд
МЭӨ 445 онд Нехемиагаар удирдуулан 3 дах олзноос буцаж ирэгсэд, иерусалимын
хэрмийг барив.
Эш үзүүллэгийн номуудыг хоёр
хэсэгт хувааж болно.
Эхний хэсэг нь: Шийтгэл
Сүүлийн хэсэг нь: Сэргэлт
Эзэн Бурхан Изриалийн ард түмэн бузар мууг үйлдэх үед нь эдгээр
үндэснүүдийг ашиглан тэднийг шийтгэж байлаа. Мөн эдгээр үндэстнүүд ч бузар муу
байсан тул шийтгэж байсан юм.
·
Ном болгонд өөр өөрийн гэсэн
түүхэн нөхцөлтэй.
Нийтлэг тал нь Бурханыхаа хуулиас
урвасан учираас шийтгэлийг өөрсөд дээрээ дуудаж байлаа.
Израильчуудын алдаа – Бурханыг зөвхөн
өөрсдийнхөө Бурхан байлгахыг хүссэн төдийгүй хиймэл шүтээн шиг ханддаг байсан.
Мөн өөрсөд нь гай зовлон учрах үед Эзэн биднийг хардаггүй. Энэ нүтгийг орхисон
хэмээн сийлмэл хөргүүдэд мөргөл үйлддэг.
Шашны нөхцөл байдал
Хаадын амжилт ба уналтын хэмжүүр нь
Бурханд үнэнч байх болон зөвхөн сүсэг
бишрэл нь тэднийг тодорхойлж байлаа.
Баал, Ашера, Мөргөлийн өндөрлөгүүд, Тэнгэрийн бүх эрхэст мөргөх, Хөвгүүдээ
гал дундуур гаргах, Ид шид, мэргэ төлөг, сүнс дуудах, хар дом гэх мэт маш олон
шүтээнийг бий болго мөргөж байлаа.
Баалын шашин шүтлэгийн гол үүрэг нь газар орныг үржил
шимтэй, амьтан, хумүүсийг олон үр төл хүүхэдтэй болгоход байв. Уг бурханыг ийн үйлдүүлэхийн
тулд шүтэгчид өөрсдөө тэндээ бэлгийн харилцаанд орж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ажилуулдаг
байсан.
Яагаад эзэн шийтгэх болсон бэ?
Хойд израиль – Хаант улс 2 хуваагдсаны дараа
Небатын хүү Иеробом Израилийн ард түмнээр нүгэл үйлдүүлж
-
Хоёр алтан тугал бүтээж
-
Левийн хөвгүүдээс гадна янз бүрийн
өөр хүмүүсийг тахилч болгосон
-
Наймдугаар сарын арван тавны өдөр
болгож ард түмнээр гэм нүгэл үйлдүүлсэн. Үүний дараа Изриалийн бүх хаад
Иеробоамын замаар замнасан. Үүнээс гадна Ахаб хааны гэм нүгэл израилийг мөхөлд
хүргэсэн.
Өмнөд Иудагын хаан Рехобаом мөргөлийн
өндөрлөгүүд, ашерагийн модон шонг босгосон. Мөн
Иехорам хаан Ахабын хүргэн болж
Израилийн хаадын замаар замнасан юм.
Иудагын 12 дахь хаан Ахаз Дамаск дахь
тахилын ширээг хараад Иудад ирээд тахилч Уриаг хийлгэсэн. Үүнийг хийснээрээ ард
түмэнд урхи болж бүдрүүлэх саад болсон. Энэ үед Эзэний хэлсэн үг байхгүй ч би
энэ хэсгийг уншиж байхдаа Эзэн шоконд ороод чимээгүйгээр ажиглаж байсан.
Хезезиа хаан өхлүүт өвчтэй болж
эдгэснийхээ дараа Вавилоноос ирсэн зочидод эрдэнэсийн сангийн бүх зүйлээ
үзүүлсэн нь /Х.дэд 20:17/ вавилоны зөөх өдрүүд ирж байгааг Исаиа сануулдаг.
Хезекиагийн хүү Маннассе Хаан болохдоо Эзэний мэлмийд асар их бузар мууг
үйлдсэнээрээ Эзэнийг хилэгнүүлэн
Изриалийг мөхөлд хүргэсэн юм. /Х.дэд
21:13-15/
Эзэн яагаад эш үзүүлэгчдийг
босгосон бэ?
1-
рт Тахилч нар ажилаа хийгээгүй.
Тэд Эзэний хуулийг заагаагүй
2-
рт Хаад нь бузар муу
3-
рт Ард түмэн завхарсан
4-
рт Худал эш үзүүлэгчид олширсон –
Хүмүүс хийх ёстойгоо хийхгүй байснаас болж байр суурь алдагддаг.
-
Гэрээн дотроо зогсож чадаагүй,
Эзэнд итгэлгүй хандсан Иер 5:11
-
Өөр олон шүтээнтэй завхайрсан Хос
3:1
-
Тэдэнд Эзэнийг мэдэх мэдлэг
байхгүй Хос 4:6
Тэдэнд зуучлагч байгаагүй.
Езекиел 22:30
Иеремиа 5:1
Бурхан энэ ард түмэнтэй гэрээ
байгуулсан болохоор зүгээр зөнд нь орхиогүй. Тэд маш бузар муу байсан ч
өөрийнхөө нэрийн төлөө эш үзүүлэгч нарыг илгээн тэдэнд боломж олгож байсан.
Тэрээр Давидын өөрт үйлдсэн
өчүүхэн жоохон сэтгэл гаргасаны төлөө Бурханы сэтгэл ямар их хөдөлж, гэрээгээ
сахин өөрийг нь доромжилж үл хүндэтгэж байсан ард түмнийг тэвчин хайралсаар
эцэс хүртэл нь хамгаалсаар олзноос буцаан авчирч, энэ үндэстнээр дамжуулан
Өөрийн хайртай хүү Есүсээ бидний төлөө өгч бүх үндэстнийг аврахын тулд тэрээр
одоо ч тэвчсээр байна.
YWAM-ын Библи судлалын нэгтгэн дүгнэх аргын дагуух хичээлийн хүрээнд боловсруулсан болно.
Comments
Post a Comment