Библийн ерөнхий тойм
Библийн ерөнхий тойм.
- Библи бол Бурханы онгодоор хүн төрөлхтөнд хандан бичигдсэн Бурханы хүслийг тэмдгэлсэн ном юм. 2 Тимот 3:16, 2 Петр 1:21
- Библийн гол баатар бол Есүс Христ 1 Тимот3:16
- Библи нь жаран зургаан номноос бүрддэг бөгөөд дөч гаруй бичигч ойролцоогоор 1600 жилийн турш үзэглэсэн байна.
- Хуучин гэрээний Еврей хэлээр бичигдсэн бөгөөд шинэ гэрээ Грек хэлээр бичигдсэн.
- Гэрээ гэдэг нь амлалт гэдэг үгийг давхар агуулдаг. Хуучин гэрээ нь Христ ирэхээс өмнө Шинэ гэрээ нь Христ ирснээс хойш хүн төрөлхтөн Бурхан хоёрын хоорондын харилцааны талаарх Бурханы өгсөн амлалтын гэрээ юм.
- Хуучин гэрээ
Хуулийн таван ном
|
Түүхийн номууд
|
Мэргэн ухааны номууд
|
Их эш үзүүлэгчид
|
Бага эш үзүүлэгчид
| ||
Эхлэл
Египетээс гарсан нь Левит
Тооллого
Дэд хууль
|
Иошуа
Шүүгчид
Рут
1 Самуел
2 Самуел
Хаадын Дээд
|
Хаадын Дэд
Шастирын Дээд
Шастирын Дэд
Езра
Нехемиа
Естер
|
Иов
Дуулал
Сургаалт үгс
Номлогчийн үгс
Соломоны дуун
|
Исаиа
Иеремиа Иеремиагийн гашуудал
Езекиел
Даниел
|
Хосеа
Иоел
Амос
Обадиа
Иона
Мика
|
Нахум
Хабаккук
Зефаниа
Хаггаи
Зехариа
Малахи
|
Сайн мэдээ
|
Түүх
|
Захидлууд
|
Энгийн захидлууд
|
Апоколист
| ||
Матай
Марк
Лук
Иохан
|
Үйлс
|
Ром
1 Коринт
2 Коринт
Галат
Ефес
Филиппой
Колоссай
|
1 Тесалоник
2 Тесалоник
1 Тимот
2 Тимот
Тит
Филемон
|
Еврей
Иаков
1 Петр
2 Петр
|
1 Иохан
2 Иохан
3 Иохан
Иуда
|
Илчлэлт
|
Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм. 2 Тимот 3:16,17
Библид итгэх агуу дөрвөн итгэл библийг судлахад туслах болно.
- Бүтээлд итгэх итгэл
- Авралд итгэх итгэл
- Амилалтанд итгэх итгэл
- Есүсийн дахин ирэлтэнд итгэх итгэл
Эзэний үгэнд хандах бидний хандлага.
Бүх зүйлс Бурханы төлөвлөснөөр болдог. Бүх юмсыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлдпэг. Түүний зорилгын дагуу урьдаас тогтоосноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон/Ефес 1:11/
“Түүнчлэн тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй” /матай5:18/
Энэхүү номын эш үзүүллэгчийн үгсийг сонсогч бүрт би гэрчилж байна. Хэрэв хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас, Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэрэв хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно. /Илчлэлт 22:18-19/
Бид библийг задлан шинжлэх бус нэгтгэн дүгнэх үзэх хэрэгтэй. Зөвхөн нэг хэсгийг нь хэсэгчлэн авч үзэх, эсвэл тайлбарлах нь учир дутагдалтай. Тиймээс библид нэгдмэл байдлаар хандах хэрэгтэй.
Библийг сурч судлахдаа Яагаад? Гэсэн асуултыг үргэлж асуу. Хариултын Ариун Сүнс илчлэх болно.
Бид хүний хүслийг бус Бурханы хүслийг шалгах хэрэгтэй.
Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх бөгөөд тэдний чих үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. 2тим 4:3-4
Бид библийг сураад, судлаад зогсохгүй хэрэгжүүлэх хэрэгтэй.
Бурханы эсрэг тэсрэг мөн чанарыг буруушаах зорилгоор авч үзэх хэрэггүй. Зүгээр л итгэх хэрэгтэй. Бурханаас илүү өндөрт бүү зогс. Бурханы хийж буй зүйлс бүгд зөв билээ. Бурханы битгий хий гэсэн зүйлсийг бүү хийгтүн.
Бүтээлээс хойшхи түүхийн ангилал
- Эхлэлийн үе: Адамаас Ноа хүртэл
- Тахилын үе: Ноагаас Мосе хүртэл
- Хуулийн үе: Мосегоос баптисм хүртээгч Иохан хүртэл
- Ивээлийн үе: Есүсээс дахин ирэлт хүртэл
- Мянган жилийн үе: Дахин ирэлтээс шүүлт хүртэл
Хүн төрөлхтөний үүсэлийг
- Хувьслын онолчид 50 сая жил гэж үздэг
- Антропологичид 500-5сая жил гэж үздэг.
Библид өгүүлснээр
|
Шинэ гэрээ
|
2000 жил
|
Хуучин гэрээнээс шинэ гэрээ хүртэл
|
400 жил
| |
Хуучин гэрээ
|
1600-1800 жил
| |
Нийт
|
Ойролцоогоор 4000 жил
|
- Адамаас – Абрахам хүртэл: 2000 жил
- Ингээд үзвэл библи нийтдээ: 6000 жилийн түүхтэй
- Ноагийн усан галав ойролцоогоор 4500 – 5000 жилийн өмнө болсон.
Библийн бүлэг ба ишлэлийн ангилал – Библийг МЭ 1228 онд Стефан Лангтон гэдэг хүн анх бүлэг болгон хуваажээ. Мөн хуучин гэрээг 1448 онд Натан, Шинэ гэрээг 1551 Роберт Стефус ишлэлээр хуваасан байна. Бүлэг ишлэл болгон хуваагдсан анхны библи 1560 онд Женевт хэвлэгдсэн бөгөөд Женев библи гэдэг.
- Библи нийтдээ 1189 бүлэг
- Библи нийтдээ 31373 ишлэлтэй
- 2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар бүрэн Библи 531 хэл дээр орчуулсан байна. Мөн 2.883 хэл дээр Библийн аль нэг хэсгүүд нь орчуулагдсан байдаг байна.
- Библи нь бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай, хамгийн их тархсан ном. Бөгөөд 6-аас дээш хувь тэрбум борлуулагдсан тооцоо байдаг.
Хуучин гэрээний бүтцийг бид 10-н цаг үед хувааж харж болно.
- Эхлэл
- Овгийн ахлагч нарын үе
- Египетээс чөлөөлөгдсөн хийгээд цөл дэх амьдралын үе
- Байлдан дагууллын үе
- Шүүгчдийн үе
- Нэгдсэн хаант улсын үе
- Хаант улсын задралын үе
- Олзлолын үе
- Олзноос буцаж ирсэн үе
- Чимээгүй үе
Шинэ гэрээ бүтцийн хувьд
- Есүс христийн үе
- Мэндэлсэн хийгээд хүүхэд ахуй нас
- Хамтын амьдрал
- Загалмай ба дахин амилалт, тэнгэрт одсон
- Ариун Сүнсний үе /1/ - Сүм чуулган
- Ариун Сүнсний үе /2/ - Сайн мэдээ тараагчид
- Захидлууд
Ном зүй.
Ариун Библи, 2004 он
Хуучин гэрээ судлалын эмхтгэл, 2010 он (Пастор И Ми Хе, И Сан У)
Библийн ертөнцөөр аялая! Ywam Библи судлалын гарын авлага
YWAM-ын Библи судлалын нэгтгэн дүгнэх аргын дагуух хичээлийн хүрээнд боловсруулсан болно.
YWAM-ын Библи судлалын нэгтгэн дүгнэх аргын дагуух хичээлийн хүрээнд боловсруулсан болно.
Comments
Post a Comment